Эхлэл - Орон нутаг - Төсөл хөтөлбөр
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 6 сарын 12

Эрдэнэтэд 50 хүүхэд хөдөлмөр эрхэлдэг

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолоор баталжээ. Энэхүү хөтөлбөрийг 2012-2016 он хүртэл хэрэгжүүлж, чамлахааргүй үр дүнд хүрсэн байна.


Зөвхөн Эрдэнэт хотын хувьд 2003 онд хөдөлмөр эрхэлдэг 170-аад хүүхэд байсан нь 2012 онд 50 орчим болтлоо буурсан үзүүлэлт гарчээ.
Хүүхэд хөдөлмөр эрхлэх үндсэн хоёр шалтгаан байдаг аж. Үүнд, ар гэрийн шалтгаан буюу санхүүгийн хэрэгцээ, хүүхдийн өөрийн дур сонирхол буюу РС тоглоом болон бусад хэрэгцээний мөнгө олохын тулд хөдөлмөр эрхэлдэг байна.

Харин манай улс 15-18 насны хүүхдийг зохистой хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрдөг бөгөөд гэрээний дагуу хүүхдийн нас биед таарсан хөдөлмөр эрхлэхийг зохистой хөдөлмөрт тооцдог юм байна.

  М.Хангал

Мэдээний линк: http://local.time.mn/content/13846.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...