Эхлэл - Орон нутаг - Сум, баг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 4 сарын 19

Халдварт өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Малын халдварт өвчний улмаас зарим аймгийн нутагт тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Бууцагаан, Говь-Алтай аймгийн Алтай, Хөвсгөл аймгийн Түнэл суманд  “Галзуу” өвчин гарч улмаар дэглэм тогтоожээ. Мөн Хөвсгөл аймгийн Галт суманд гарсан “Боом” өвчний хорио цээрийн дэглэмүүд тус тус үргэлжилж байна.

Харин тус суманд гарсан "Галзуу" өвчний хязгаарлалтын дэглэмийн хугацаанд нэмж өвчлөл гараагүй учраас дэглэмийг цуцалсан аж.

Г.Долгорсүрэн




Мэдээний линк: http://local.time.mn/content/27811.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...