Эхлэл - Орон нутаг - Экологи
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 1 сарын 5

1970 оноос хойш 887 гол ширгэжээ

Манай орны нутаг дэвсгэрийн 90 хувьд ган, зуд тохиолдох эрсдэлтэй байгаа гэнэ. Тал, хээр, говийн бүсийн нутагт шороон шуургатай өдрийн тоо 1960 онтой харьцуулахад 3-4 дахин өсч, говь болон Их нууруудын хотгорт жилийн 61-127 өдөр нь шороон шуургатай байдаг. Энэ нь элсний нүүдэл ихсэж, цөлжилт нэмэгдэх хүчин зүйл болж байна. Өнөөдрийн нөхцөл байдлыг 1970 оныхтой харьцуулахад нийт 887 гол, горхи 2096 булаг шанд, 1166 нуур, тойром хатаж ширгэсэн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан судалгаа дээрх үр дүнг харуулж байгаа юм.

Т.Бэх
Мэдээний линк: http://local.time.mn/content/4827.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...