Эхлэл - Орон нутаг - Засаг дарга
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 1 сарын 5

“Хоршоо, нөхөрлөл, гэр бүлийг дэмжих жил” болгон зарлав

Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэгийн санаачлагаар энэ оныг ийнхүү нэрлэсэн байна. Оны ажлын эхний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдан “Хоршоо, нөхөрлөл, гэр бүлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна.  Тус аймгийн хувьд 2008 оноос хойш аймгийн хэмжээнд 38 хоршоо, 73 нөхөрлөл байгуулагдаж, хөнгөлөлттэй зээл, тусламжид хамрагдан, үйл ажиллагаагаа явуулж байгаа дүнтэй аж. Мөн цаашид ч ард иргэдийг хорших, нөхөрлөл байгуулах замаар хамтран багаар ажиллахын ач холбогдлыг сургалт, сурталчилгааны замаар нутгийнхаа иргэдэд ойлгуулах, хоршоо, нөхөрлөл байгуулахад нь эрхзүйн туслалцаа үзүүлэх, төсөл хэрхэн бичих, зээлд яаж хамрагдах талаар сургалт зохион байгуулах, төрийн бодлогоор хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрт хамруулах гэхчилэн олон ажил төлөвлөсөн байна.

Т.Бэх
Мэдээний линк: http://local.time.mn/content/4830.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...